Sunday, May 8, 2011

Taylor Swift-Эргээд 12 дугаар сард

"Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олдвол битгий алдаарай"
Надтай уулзах цаг гаргасанд баярлалаа
Амьдрал сайн уу? Гэрийнхэн нь сайн уу?
Тэдэнтэй уулзалгүй их удчихаж
Чамайг их завгүй болсон гэж дуулсан...
Ингээд л ажил амьдрал, цаг агаарын талаар жаахан ярилцана
Чи биеэ бариад л байх юм, яагаад гэдгийг нь ч би мэдэж байна
Хамгийн сүүлчийн уулзалт сэтгэлд чинь
Хар толбо болж тогтсон учраас л тэр

Тэр өдөр надад өгсөн сарнайг чинь
Би авалгүй үхүүлчихсэн болохоор...
Дахилт:
Харин өнөөдөр би өөрийнхөө нэр төрийг залгиж, мартаад
Харамсахгүйн тулд чамаасаа уучлалт гуйгаад зогсож байна
Хаа ч байсан би тэр л 12 дугаар сард үргэлж эргэж очдог шүү
Эрх чөлөө надад чамайг санах сэтгэлээс өөр юу ч өгөөгүй
Надад чи минь байхад би сэтгэлдээ ямар баян байснаа ухаараагүй
Эргээд тэр 12 дугаар сард очоод бүгдийг нь эхнээс нь эхлэхсэн
Эргээд тэр 12 дугаар сард би зүрхэндээ үргэлж очдог
Чамгүйгээр өнгөрүүлсэн шөнүүдэд би унтаж чадаагүй
Чамайгаа орхиод явсан өдрөө дахин дахин бодсоор байгаад
Уг нь саяхан төрсөн өдөр чинь болсныг би мэдэж байсан ч
Утсаар ярих зориг минь даанч хүрээгүй
Өнгөрсөн зуны гэрэлт өдрүүдийг киноны хальс шигээр төсөөлөн суухад
Өөрөө би үзэгчийн суудлаас чинийхээ инээж байгааг хардаг
Тэр намар чамд дурласан гэдгээ би ухаарсан
Тэгээд л өвөл дөхөж,
Тэнгэр харанхуйлж, хүйт орж эхлэхэд
Хаанаас ч юм миний бодолд айдас нүүрлэсэн
Хайр сэтгэлээ бүгдийг нь надад зориулсан чиний өөдөөс
Харамсалтай нь баяртай гэхээс би өөр юу ч хэлээгүй тэнэг
Дахилт:
Харин өнөөдөр би өөрийнхөө нэр төрийг залгиж, мартаад
Харамсахгүйн тулд чамаасаа уучлалт гуйгаад зогсож байна
Хаа ч байсан би тэр л 12 дугаар сарын өдрүүдэд үргэлж эргэж очдог шүү
Эрх чөлөө надад чамайг санах сэтгэлээс өөр юу ч өгөөгүй
Надад чи минь байхад би сэтгэлдээ ямар баян байснаа ухаараагүй
Эргээд тэр 12 дугаар сард очоод бүгдийг нь эхнээс нь эхлэхсэн
Эргээд тэр 12 дугаар сард би зүрхэндээ үргэлж очдог
Би тэр л бордуу царайг чинь, хөөрхөн инээмсэглэлийг чинь
Бүгдийг нь санаж байна
Надад л зориулагдсан юм шиг
Бүх зүйл нь таалагддаг чамайгаа санаж байна
Тэр Есдүгээр сарын үдэш намайг анх уйлж суухыг хараад
Тэвэртээ наасныг чинь ч бас санаж байна
Энэ хүсэл минь зүгээр л мөрөөдөл төдий,
Хэзээ ч биелэшгүй юм шиг чамд санагдах байх, гэхдээ
Эргээд хоёулаа нийлвэл би бүгдийг шинээр эхлүүлж чадна
Энэ хайрласан сэтгэлээ зөвөөр ойлгуулж чадна
Өнгөрсөн лүү буцаж очмоор байгаа ч даанч чадахгүй нь
Өнөөдөр гэхдээ зүрхнийхээ хаалгыг чи надад
Тайлж өгөхгүй гэвэл чинь би ойлгоно оо
Дахилт:
Эрх чөлөө надад чамайг санах сэтгэлээс өөр юу ч өгөөгүй
Надад чи минь байхад би сэтгэлдээ ямар баян байснаа ухаараагүй
Эргээд тэр 12 дугаар сард очоод бүгдийг нь эхнээс нь эхлэхсэн
Эргээд тэр 12 дугаар сард би зүрхэндээ үргэлж очдог

No comments:

Post a Comment