Sunday, May 8, 2011

Taylor Swift-Эргээд 12 дугаар сард

"Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олдвол битгий алдаарай"
Надтай уулзах цаг гаргасанд баярлалаа
Амьдрал сайн уу? Гэрийнхэн нь сайн уу?
Тэдэнтэй уулзалгүй их удчихаж
Чамайг их завгүй болсон гэж дуулсан...
Ингээд л ажил амьдрал, цаг агаарын талаар жаахан ярилцана
Чи биеэ бариад л байх юм, яагаад гэдгийг нь ч би мэдэж байна
Хамгийн сүүлчийн уулзалт сэтгэлд чинь
Хар толбо болж тогтсон учраас л тэр

eldew zurag

Амжилттай сурах 10 зарчим

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.
2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг ав